
NikeKobe 4 Protro 'Mambacita' загвар нь Жианна "Жижи" Брайантад хүндэтгэл үзүүлж, түүний өрсөлдөөнт, хөгжилтэй, шинийг эрэлхийлсэн тоглолтын хэв маягийг алдаршуулж байна. Түүний 17 насны төрсөн өдрөөр худалдаанд гарч буй энэхүү загварын өнгөний хослол нь түүний өсвөрийн сагсан бөмбөгийн багийн өмсгөлийг санагдуулам хийгджээ. Өсгий хэсгийг тойрсон дөрвөлжин хээ (gingham) нь Жижигийн бүсэлхийндээ байнга уяж явдаг байсан фланель цамцыг илтгэнэ. Улманы (outsole) доод хэсэгт байрлах Swoosh тэмдэг нь улаан өнгөтэй бөгөөд энэ нь түүний сургуулийн зураг авахуулахдаа үсэндээ зүүдэг байсан улаан туузыг бэлгэддэг. Өсгий болон үдээсний үзүүр хэсэгт бичигдсэн Жижигийн нэр зэрэг хувийн онцлог шинжүүд нь танд зоригтой шийдэмгий байдлаар спортын талбараас илүү том зорилгын төлөө тэмүүлэхийг сануулахын зэрэгцээ, дотор улны хэсэгт дүрслэгдсэн "Mambacita" зүрх болон далавчны зураг нь Жижигийн спортод хандах хүсэл тэмүүллийг ирээдүйд үргэлжлүүлэн авч явах боломжийг олгодог.
Өнгө:
Хэмжээ:
Анхаар: Вебсайт дээрх зураг нь зөвхөн танилцуулах зорилготой бөгөөд нийлүүлэгчийн үйлдвэрлэлийн онцлогоос хамаарч бүтээгдхүүний зарим деталь зурагтай бага зэрэг ялгаатай байж болно.