




Dr.Martens1460 загварын гутал. Жинхэнэ сонгодог загвар. 1960 оны 4-р сарын 1-нд мэндэлж, тухайн огноогоороо нэрлэгдсэн энэхүү гутал нь анх ажилчдын хөлд зориулагдан гарч ирсэн ч удалгүй соёлын томоохон бэлгэ тэмдэг болон хувирсан түүхтэй. Шар өнгийн оёдол, бичиг бүхий өсгийн хэсгийн оосор, улны өвөрмөц хээ болон DM-ийн бусад онцлог шинж чанаруудаар нь энэхүү 8 нүхтэй гутлыг хэн ч харсан шууд таних боломжтой. Өргөн, дугуй хэлбэртэй хоншоор болон агаарын дэр бүхий ховилтой ул нь өдрийн турш алхахад тав тухтай, уян хатан мэдрэмжийг төрүүлнэ. Мөн бат бөх чанартай "Smooth" арьс нь таны хөлийн хэлбэрт дасан зохицож, өмсөх тусам улам бүр танд яг таарсан, өөрийн гэсэн өвөрмөц шинжтэй болдог онцлогтой.
Хэмжээ:
Анхаар: Вебсайт дээрх зураг нь зөвхөн танилцуулах зорилготой бөгөөд нийлүүлэгчийн үйлдвэрлэлийн онцлогоос хамаарч бүтээгдхүүний зарим деталь зурагтай бага зэрэг ялгаатай байж болно. Таны хайж буй загвар байхгүй байвал @amaris kicks инстаграм хаягруу холбогдон админаас лавлан асуух боломжтой